Monday, 19 August 2013

Та зөв замаар алхаж байна уу?

Хүмүүний заяаг олсон хүн бүхэн энэ заяаныхаа үнэн цэнийг мэдэрч ганц заяах амьдрал хэмээн үнэлдэг. Бид бүгд л сайн сайхан амьдралыг хүсэж хүн шиг амьдарна гэж тэмүүлдэг. Гэвч чухам хүн шиг амьдарна, сайхан амьдрана гэдгийг бүгд өөр өөрсдийнхөөрөө төсөөлнө. Гагцхүү мөрөөдөлдөө хүрэхийн тулд хүсэлдээ хөтлөгдөн өөр өөрсдийнхөө замаар алхсаар, гүйсээр. Миний хувьд ч бусдын л адил сайн сайхан амьдралыг мөрөөднө, гэхдээ өмнө хэлсэнчлэн миний сайн сайхан амьдралын төсөөлөл ихэнх хүнээс өөр. Зарим хүнийхээс бол тэс өөр.  Би аз жаргалыг эрэн хайсаар, аз жаргал юунд оршидгыг эрэлхийлсээр гэвч төгс бүрэн хариултыг хараахан олоогүй л байна. Гэхдээ одоогоор  аз жаргал гэдэг элэг бүтэн гэр бүлд оршдог  гэж бодогдоно. Би энэ л бодолдоо хөтлөгдөн аз жаргалаар дүүрэн айл өрх бүрт зочилж хэрхэн аз жаргалаа бүтээсэн түүхийг нь сонсох дуртай бөгөөд үзэгчидтэйгээ хуваалцан суухдаа жаргалтай байдаг юм. Гэхдээ нээрээ хосуудтайгаа уулзах гэж бас л их ажил болдог шүү. Учир нь манай оронд сүүлийн жилүүдэд гэр бүл салалт ихэссэн учир бат бөх гэр бүлүүдийг олно гэдэг тийм ч амархан ажил биш. Эрлийг сургаар гэдэгчлэн эрэн хайж сурж байж, эргэн тойрон дах хүмүүсээс лавласаар сайхан хосуудтайга уулзана. Бас л сайхан сэтгэлт хүмүүс тэнд тийм сайхан хос байгаа, энд ийм сайхан хос байгаа гэснээр үлгэр жишээ хосуудыгаа үзэгчидтэйгээ уулзуулна. Хосуудтайгаа уулзсан мөчөөс эхлээд тэднээс олон сайхан зүйлийг олж хардаг. Амьдралын ханиа зөв сонговол амьдрал сайхан байна. Энэ бол наад захын ухаарал. Цаашлаад  хувь тавилангаа холбосон ханиа хайрлаж халамжилж байж илүү сайхан амьдрлаа хамтдаа бүтээнэ. Эс тэгвээс хичнээн сайхан хань байгаад ч хайр үгүй бол нисэн одно. Үлгэрт гардаг шиг. Ийм л болхоор бид нэг нэгнээ нисгээгүй дэргэдээсээ холдуулалгүй хайраараа нэгэн бие болсон хосуудтайгаа уулзаж амьдралын түүх, арвин туршлагаас нь сонсон суудаг. Азтай хүмүүс байгаа биз. Учир нь хувь тавилангаа холбосон хосууд маань тэр бүр хүмүүсд амьдралын түүхээ яридаггүй бөгөөд бүтээсэн амьдралаа эргэн ярихдаа сэтгэл нь хөдөлж бидэнд догдолсон сэтгэл ухаарлаасаа хуваалцдаг юм. Хувь тавилан нэвтрүүлэгт оролцсон хосууд бол бат бөх гэр бүлийн үлгэр жишээ бөгөөд сонголтоо зөв хийснээр зөв замаараа алхаж буй сайхан сэтгэлт хүмүүс юм. Тэдний сайхан сэтгэлийн үнэн үгсийг сонссон хүн бүр биш гэхэд нэг ч гэсэн хүн ухаарал, амьдрах урам зоригийг авдаг нь гарцаагүй юм. Зарим гэрлээгүй залуус нэвтрүүлгийг үзээд хурдхан хосоо олох юм сан ингээд л сууж байх сан гэж яарч байхад зарим нь эрт орой хамаагүй хувь тавилангаараа учирч л байвал гэж бодсоноо хуваалцаж байсан юм.
 Хүн бүхэн хувь тавилангаараа учрах ханьтайгаа амьдралаа холбож насан турш үнэнч байх болтугай. 
Хэрвээ та хосуудын түүхийг үзэхийг хүсвэл youtube рүү ороод Хувь тавилан нэвтрүүлэг гэж хайгаад үзэх боломжтой. Танд аз жаргал хүсье.

Хувь тавилан нэвтрүүлэг 19 дэх дугаар


http://www.youtube.com/watch?v=pt8xAmD6rY8

Sunday, 21 October 2012

Амьдралын утга учир юу вэ?


glitter-graphics.com 

Өчигдөр Хувь тавилан нэвтрүүлгийнхээ 21 дэх дугаарыг бичиж  Монгол улсынхаа бат бөх гэр бүлүүдээс 21 дэх гэр бүлийнд зочиллоо. 10 аас дээш жилийг хамтдаа элээсэн энэ удаагийн нэвтрүүлгийн хосууд маань маш их хөдөлмөрлөсний дүнд л сайхан амьдралаа бүтээснээ бидэнтэй хуваалцлаа. Бид үлгэр жишээ хосуудынхаа гэрээр зочлоод л гарсан хэдий ч багагүй зүйлсийг ухаарч авсан юм. Хосууд маань ч бидэнд олон зүйлийг захин хэлсэн бөгөөд амьдралын арвин туршлагатай тэдний үг бүр бидний чихэнд ойр сонсогдох ажээ. Хосууд маань бидэнд олон хүүхэдтэй болох хэрэгтэй шүү гэдгийг онцлон захилаа. Учир нь хосууд маань амьдралаа сайхан болгоод дараа нь хэмээн хөдөлмөрлөсөөр 2 хон хүүхэд л өсгөсөн байна. Харин өнөөдөр бидний өмнө ажил амьдралаа амжуулах хэрэгтэй олон л хүүхэдтэй байх сайхан юм байна хэмээн бидэнд алдаа оноогоо нуулгүйгээр хуваалцлаа. Үнэхээр ч хүний амьдралын утга учир үр удмаа үлдээж өнөр өтгөн гэр бүлийг байгуулах ажээ. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлснээр өнөр өтгөн гэр бүлийн эзэд болох бөгөөд үр хүүхэд нь аав ээжийгээ, аав ээж нь үр хүүхдээ хэмээн хайраас хайр ундарна. Энэ бол  хайраар эргэдэг эргэх хорвоогйин илрэл юм гэдгийг хосуудтайгаа бид ярилцан байна. Биднийг зураг авахаар очсон өдөр охин нь Канадаас ирсэн бөгөөд бид хамтдаа тосон авч баяраас нь хуваалцлаа. Ингээд өнөөдрийн ажил нилээн оройтож дууссан ч ажил сайхан бүтсэнд сэтгэл тэнүүн байлаа. Тогтвортой гэр бүлийн эзэд хосуудыгаа урамшуулж амьдралын туршлагаас нь үзэгчиддээ хүргэсэн биднийг хосууд маань их сайхан үйлийг бүтээж яваа залуус байна, үргэлж бүтэмжтэй байг хэмээн ерөөлөөрөө үдлээ. Эртнээс л бие биенээ ерөөн, сайхан үгээр угтаж үддэг Монгол ёс заншил гайхалтай билээ.Ерөөл бүхэн биелэх болтугай.